Уржигдар группын аялалаар хаданд авирлаа. Үнэхээр сайхан. Би яг ийм л зүйлийг хайгаад байсан юм байна. Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг сайн хангасан боловч бас эрсдэлтэй талууд гарч зарим нэг хүмүүс бэртэж гэмтгэж зөөлөн эдийн гэмтэл авсныг эс тооцвол үнэхээр сонин содон, гайхалтай, солиотой өөр юу юу ч гэдэг билээ дээ тийм event болж өнгөрлөө.
Авиралтын эхэн үе бол үнэхээр аймшигтай! Чичрээд л, салгалаад л, сандраад л. Угаасаа салгалах нь аргагүй. Төсөөл л дөө. Өөрийг чинь шууд хананд наагаад хана тэврүүлээд зогсоочихсон тэгээд нэг аймар найдлагагүй хий гишгэвэл хальтраад уначихмаар жижигхээн овон товон дээр хөлийнхөө өлмийгөөр тогтоод цаашаагаа дээш spiderman шиг авирна гээд боддоо. Харахад бол гайгүй харагдаж байгаа юм. Яг хийхээр чамгүй хэцүү.
Би хад руу 2 удаа авирсан. Яг хадандаа наалдаад хадны энхэл донхол дээр дөнгөж гишгээд хөлөө дараагийн гишгүүр /яг ч гишгүүр биш л дээ хадны энхэл донхол/ дээр тавих үед хоёр удаад хоёуланд нь хөл маань аймар чичирснийг яана. Тэгсэн манай группын Гонгор ах бас тэгж чичирсэн гэнээ гэхдээ өгзөг нь хахахха. Тэгээд нөгөөдүүл нь шоолоод "i said a hey ha" гэж дуулаад өгзөгөө хөдөлгөцгөөгөөд бүжиглээд үнэн алиа.
Бараг 15-аад митр дээш авираад буцаад тусгайгийнхны буултаар буугаад л. Миний хувьд гаранд ямар ч булчин байхгүй дээрээс нь жаахан мяраалсан байсан учраас биеэ татаж дээшээ гарна гэдэг жаахан хэцүү л байлаа. Гэхдээ намайг бэхлэсэн олсноос чадахгүй байгаа газруудад маань татаж өгч туслан бас дээрээс нь үйлтэй юм шиг 2 удаа дээш нь гаргасан Лууяаадаа баярлалаа. Би ч яахав бараг татуулсаар байгаад гарсан боловч ямар ч байсан 2 удаа хүрэх цэгтээ хүрлээ. Woohoo!!! Success!!!

