Wednesday, September 28, 2011

2-р сар яагаад 28 хоногтой байдаг вэ?

Энэ тухай мэдэх нь битгий бол бодож ч байгаа юм байна. Тэгсэн эгч аймар мундаг хүн болж Германы нобелийн шагналт физикчийн "Нэг метр урт хэр урт ву?" гэсэн лекцэнд нээх лаг физикт сонирхолтой хүн болж очив. Гэвч төсөөлж байсан шиг уйтгартай лекц болсонгүй харин ч тун сонирхолтой лекц болсныг дурдахад таатай байна. Янз бүрийн сонирхолтой нотолгоонууд хэлсээн. хэмжүүрийн түүхэн хөгжлийн тухай сонирхолтой энгийн ойлгохоор сонирхолтой илтгэл тавьлаа. За тэгээд тэндээс маш сонирхолтой санагдсан болоод бусад хүмүүст хэрэгтэй байж болох өөрийн мэдэж авсан нэг зүйлийн тухай оруулий гэж бодлоо. Тэр юу гэхээр мэдээж хэрэг 2 сар яагаад 28 хоногтой болсон тухай явдал юм. Энэ ямар шалтгаантай вэ гэхлээр Ромын Augustus болон Julius цезар нарын нэрээр 7, 8 сарын нэрлэснээр бас яаж зүгээр байхав томчуудын нэрээр нэрлэгдсэн сар хангалттай полны буюу 31 хоногтой байх ёстой гээд 2 сард ногдох байсан хоногоос хумсалсан юм гэнэ. Гэтэл яагаад 2 сар гэж үү? Цагаан сар 2 сард болдог нь учиртай гэнэ цаана чинь. Жилийн хамгийн эхний сар нь 3 сар гэнэ цаана чинь. Тэгээд жилийн хамгийн сүүлийн сар бол 12 биш 2 сар учраас хойш шахагдаад хөөрхий тэр 2 сар ердөө 28 аз нь таарвал 29 хоногтой болсон түүхтэй юмсанжээ.

Энэ бол мэдээж хэрэг домог. 2-р сард сар дэлхийг 4 жилд нэг удаа 29 хоног тойрдог, бусад үед мэдээж хэрэг 28 хоног тойрдог.